Releases: bataak/dict-mn
Шинэ үг нэмж, цөөн үг хасаж, зөв үгийн хувилбарын сайжруулав
Хатуулаг гэсэн үгийг хасав. Учир нь -лаг дагавар нь нэр үгэнд холбогдоно: чулуу+лаг, хөрс+лөг. Тиймээс усны хатуу чанарыг хатуулаг гэх нь буруу.
Баяжуулалт
- Гадаад үгийн хувиллын засвар
- Алдаатай үгийн зөв хувилбарыг санал болгох оновчлолын сайжруулалт
- Үгийн сан баяжуулалт
Зарим гадаад оноосон нэрийн хувилалд засвар хийв
Өргөлтгүй эгшгээр төгссөн гадаад оноосон нэрсийн хувилалд засвар хийв. Жишээлбэл: Авогадро, Авогадрогийн биш Авогадрын, Аризонагийн биш Аризонын, Атланта биш Атлант, Аттила биш Аттил гэх мэт
Цөөн шинэ үг нэмж зарим үгийг хасав
бүлцгэр, бүлций- (бөлцгөр, бөлций- гэсэн үгтэй давхардсан), зэхүүн, сэрчигнэ- (сэржгэнэ- гэх үгтэй давхардана), тохи- (дохи- гэх үгтэй давхацна).
Мэргэжлийн гадаад үг хэллэг нэмэв.
Цөөн үгэнд засвар хийв:
соронз гэсэн үгийг хасав, соронзонгийн биш соронзны, автобуснаас биш автобусноос учир нь -бус нь дагавар. неолитээр биш неолитоор учир нь -лит нь дагавар болно.
Шинэ үг нэмэв
Газарзүйн холбогдолтой цөөн үг хэллэг нэмэгдэв.
Сайжруулалт
Цөөн үг нэмж, алдаатай үгийн зөв хувиллыг санал болгох хувиллыг сайжруулав: архитектор -> архитектурч, ажилбал -> ажиллавал, хайчиллавал -> хайчилбал
Түүнчлэн нөхцөлд засвар хийв: Сонгиногийн биш Сонгинын, Бөртэчиногийн биш Бөртэчинын.
Цөөн үгэнд засвар хийв: зүрж гэсэн үгийн хасав.
Нийт хувилсан үгийн тоо 1.8 тэрбум болов.
- -нгуй/нгүй дагавар нэмэв.
- Оноосон нэр нэмэв.
- Тийн ялгалын үгүйсгэлийн хэлбэрийг буцаан гүйцээж нэмэв.
- Зарим цөөн тооны үгийн хувилалд засвар хийв.
- Буруу бичигдсэн үгийн зөв хувиллын оновчлолыг сайжруулав.
Цөөн үг өөрчилж, үгийн нөхцөлд засвар хийв
Цөөн үг хасаж, -и төгсгөлтэй зарим гадаад үгийн хувилалд засвар хийж, үйл үгийн хувилалд -лцалд нөхцөл нэмж, -гүйсэн, -тэйсэн нөхцөлийг хасаж, нэр үгийн хувилалд засвар хийв.
Жишээлбэл: зөөлрүүлэх үүргээр ороогүй -и төгсгөлтэй үгсийн хувьд: Кошийн биш Кошигийн, Карнегийн биш Карнегигийн болгов. Түүнчлэн, сэдвээрх, хэлээрх, асуудлаарх, чиглэлээрх; хоёулан, ганцааран, гурвуулан зэрэг үгсийг хасав.
Олон тооны нөхцөл нэмэх
Энэхүү шинэчлэлээр дараах сайжруулалтуудыг хийв:
- -р төгсгөлтэй бүх гадаад үгийг өгөх оршихын тийн ялгалын нөхцөлийг -т болгов.
- Цөөн хэдэн үг нэмж, зарим үгийн бичлэгийг засав.
- Үйл үгээс үүссэн нэр үгүүдэд олон тооны нөхцөл нэмэв. Жишээлбэл: боловсруул гэсэн үгээс боловсруулагчид, боловсруулагчууд гэж үүсэх бөгөөд эхний үг нь хүнийг заасан нэр, удаах үг нь эд зүйлийн хийсвэр нэр болно.
Full Changelog: 2022.02.11...2022.03.05