Skip to content

Releases: bataak/dict-mn

Цөөн үг нэмж, зарим гадаад үгийн хувилалд засвар хийв

11 Feb 10:46
Compare
Choose a tag to compare

Энэхүү шинэчлэлээр дараах сайжруулалтыг хийв:

  • Цөөн үг нэмэв: харааж, наамалч
  • Гадаад үгийн өгөх оршихын тийн ялгалд засвар хийв. Монгол үсгийн дүрэм § 49-ийн гажилт 3 (https://zuv.bichig.dev/core.html#-49). Жишээлбэл: клубт, олимпт

Зөв үг санал болгох аргачлалыг сайжруулав

28 Jan 12:01
Compare
Choose a tag to compare

Энэхүү шинэчлэлээр дараах сайжруулалтыг хийв:

  • Зөв үг санал болгох аргачлалыг сайжруулав. Жишээлбэл: байцааны гэдгийг байцайн, гараашт гэдгийг гараашинд, энэнд гэдгийг үүнд хэмээн засна.
  • Хоёр үгнээс бүтсэн гадаад үгийн хувилалд засвар хийв. Жишээлбэл: антигены хэмээн хувилж байсныг антигений болгож засав.
  • Цөөн хэдэн үг нэмэв. Жишээлбэл: горхиноо, юмнаа, бултач (үйл үндэс + ч).

Шинэ үг нэмж, зарим үгэнд засвар хийв

26 Dec 15:43
Compare
Choose a tag to compare

Энэхүү шинэчлэлээр багагүй засвар, сайжруулалт хийлээ:

  • Мэргэжлийн гадаад үг хэллэг нэмэв: Байгалийн шинжлэх ухаан, нийгмийн
    шинжлэх ухаан.
  • буйл бүйл, буйлс бүйлс, гоолиг гуалаг, царвуу сарвуу, яахан яахин,
    хөвгүүн хөвүүн, уйгур уйгар, өштөн өстөн, толины толийн, илаар илаарь,
    саймшир саймсар, енгэнэ енгинэ, шидмэс шидэмс гэсэн хоёр янз байсныг
    цэгцлэв.
  • N3 нөхцөлд -п төгсгөлтэй үгийн -эд залгаврыг засав.
    Зорихын тийн ялгал, болон далимдахын тийн ялгалын нөхцөлийг нэмэв.
  • хөр гэсэн үйл үг хөрж гэж хувирч байсныг -ч болгож засав.
  • сантиметр гэсэн үгийн хувиллыг засав.

2021.11.12

12 Nov 13:32
Compare
Choose a tag to compare

Энэхүү шинэчлэлтээр цөөн хэдэн үгийн хувилалд засвар хийж, үйл үгийн хувилалд нөхцөл нэмэв

  • Үйл үгийн үйлт нэрийн өнгөрөн үргэлжилж байгаа цагийн нөхцөлд тийн ялгалын нөхцөл холбов
  • Зарим "ы" туслах эгшиг орсон гадаад үгийн хувилалд засвар хийв: Крым, Крымаас, Румын, Румынаас
  • Цөөн хэдэн үг нэмж, зарим үгийн хоёрдмол бичлэгийг хаса: гуагал/гуагла -> гуагал

2021.10.26

26 Oct 07:46
Compare
Choose a tag to compare

Энэхүү шинэчлэлээр үгийн сангаа тэлж, цөөн хэдэн үгийн хувилалд засвар хийв:

  • Өргөн хэрэглэгддэггүй 600 гаруй үйл үгийг нэмэв. Энэ нь зарим талаар ашигтай ч зарим талаар зарим үгийн буруу хувилал нь өөр бусад үгийн зөв бичлэгтэй андуурагдаж засагдахгүй өнгөрөх магадлалтай гэдгийг анхаарах хэрэгтэй.
  • Хамаатуулах нөхцөлд шинэ ангилал нэмэв: Дүүгийнд, дүүгийндээ
  • Цөөн хэдэн үгийн олон янзын бичлэгийг нэг мөр болгож цэгцлэв.
  • Ром тоо нэмэв, гэхдээ энэ функц зарим программуудад ажиллахгүй байх магадлалтай
  • Ийнхүү 43 мянга гаруй үндэс язгууртай, нийт 539,000 гаруй үгийн сан, түүний нийт хувилал болох ойролцоогоор хагас тэрбум үгийн сан бүрдэв

2021.10.20

20 Oct 11:43
Compare
Choose a tag to compare

Математикийн цөөн хэдэн үг нэмэв

2021.07.20

10 Sep 08:56
Compare
Choose a tag to compare

Цөөн үг нэмж, зарим төрлийн үгийн хувиллын олон тооны нөхцөлд засвар хийв

2021.05.27

27 May 10:00
Compare
Choose a tag to compare

2000 орчим шинэ үг нэмж, цөөн хэдэн үгийг засаж, хувилалд засвар хийлээ

2021.04.27

27 Apr 10:15
Compare
Choose a tag to compare

Шинэ үг нэмж, цөөн үг хасав

2021.04.15

15 Apr 10:20
Compare
Choose a tag to compare

Шинэ үг нэмж, 448 мянган үүсмэл үндэс түүний хувилал 400 сая гаруй үг болов