2021.10.26
Энэхүү шинэчлэлээр үгийн сангаа тэлж, цөөн хэдэн үгийн хувилалд засвар хийв:
- Өргөн хэрэглэгддэггүй 600 гаруй үйл үгийг нэмэв. Энэ нь зарим талаар ашигтай ч зарим талаар зарим үгийн буруу хувилал нь өөр бусад үгийн зөв бичлэгтэй андуурагдаж засагдахгүй өнгөрөх магадлалтай гэдгийг анхаарах хэрэгтэй.
- Хамаатуулах нөхцөлд шинэ ангилал нэмэв: Дүүгийнд, дүүгийндээ
- Цөөн хэдэн үгийн олон янзын бичлэгийг нэг мөр болгож цэгцлэв.
- Ром тоо нэмэв, гэхдээ энэ функц зарим программуудад ажиллахгүй байх магадлалтай
- Ийнхүү 43 мянга гаруй үндэс язгууртай, нийт 539,000 гаруй үгийн сан, түүний нийт хувилал болох ойролцоогоор хагас тэрбум үгийн сан бүрдэв