Энэ репо талаар • Хөгжүүлэлт • Хэрхэн хувь нэмрээ оруулах • Лиценз • Вэбсайт
Энэхүү GitHub репо дотор COVID Tracing Mongolia хэмээх нээлттэй эхийн төслүүд дээр үндэслэн хөгжүүлсэн (Apache 2.0 License) цогц системийн танилцуулга вэбсайт-тай холбоотой бүхий л код болон файлууд оршиж байна. Яг энэ танилцуулга вэбсайтын үндэс болсон нээлттэй эхийн төсөл нь: https://github.com/corona-warn-app/cwa-website
Node.js (npm-тэй хамт) суулгасан байх шаардлагатай
Эхлээд энэхүү репогоо clone хийж хуулбарлан аваад, хэрэгцээтэй dependencies-г суулгана. Үүнд:
npm install
npm run build
build амжилттай дууссаны дараа шинээр public
хэмээх нэртэй фолдер үүснэ. Энэ дотор вэбсайтыг ажиллуулахад хэрэгцээтэй файлууд үүссэн байх болно.
Вэбсайтыг ажиллуулж үзэхдээ доорх коммандыг ажиллуулна:
npm start
Дараа нь web browser дотор дараах хаягийг бичиж оруулна: localhost:8000
.
Монголруу одоогоор орчуулаагүй байгаа ч docs folder фолдер дотор өөрчлөлт хийхэд юу юу анхаарах хэрэгтэйг Англи хэл дээр тайлбарласан байгаа.
Cypress-аар End-To-End ажиллуулж байгаа. Доорх коммандаар тестүүдийг ажиллуулна:
npm run test:prepare
npm run test
Үндсэн эх прожект нь GitHub Actions ашиглан шууд deploy хийх байдалтай бэлдсэн байгаа. Бидний үүсгэсэн энэ прожект нь одоогоор GitHub Actions-д холбогдоогүй байгаа. Гар аргаар Монголд байгаа сервэр лүү deploy хийж байна. (Цаг хугацаанаас болоод). Үүнийг автоматжуулах хүсэлтэй бол тусалж, хувь нэмрээ оруулаарай.
Хөгжүүлэлтийн орчинд feature branch үүсгэж, өөрчлөлтөө хийгээд, тестүүд нь амжилттай давж байгаа тохиолдолд PR үүсгэж явуулаад бусад оролцогчдын нэгэн рүү нь assign хийж code review хийлгүүлэхийг хүсье.
Licensed under the Apache License, Version 2.0 (the "License"); you may not use this file except in compliance with the License.
You may obtain a copy of the License at https://www.apache.org/licenses/LICENSE-2.0.
Unless required by applicable law or agreed to in writing, software distributed under the License is distributed on an "AS IS" BASIS, WITHOUT WARRANTIES OR CONDITIONS OF ANY KIND, either express or implied. See the LICENSE for the specific language governing permissions and limitations under the License.